Баянгол дүүргийн 78-р сургуулийн багш 2021.11.16-ны өдөр ангийн сурагчдаа даалгавар хийгээгүй гэх шалтгаанаар цохиж, гэмтээсэн талаар ТВ8 телевиз сурвалжлан хүргэсэн билээ.
Сурагч Т.Сумъяабат багшдаа зодуулсны улмаас нуруу нь гэмтэж, хэвтэрт орсон талаар хүүгийн ар гэрийнхэн ярьсан юм.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Хүүгийн ээжийн хэлж байгаагаар, ангийн багш А хичээл орж байх үед Монгол бичгийн багш нь ангид орж иржээ. Улмаар ангийн хүүхдүүдээс Монгол бичгийн хичээлтэй холбоотойгоор асуулт асуусан байна. Гэтэл хүүхдүүд багшийнхаа асуултад хариулж чадаагүй тул ангийн багш нь бухимдаж, хүүхдүүдэд гар хүрчээ.
Энэ талаар хүүгийн ээж П.Туяа “Хүү минь сургуулиасаа ирээд "Ээж ээ, та надад туслаач. Багш намайг зодсон" гэж хэлсэн. Би гайхаад болсон явдлын талаар лавлаж асуусан юм. Миний хүү гуравдугаар ширээний хамгийн ард сууж байсан юм билээ. Ангийн багш нь хүү рүү минь очоод ном, дэвтрээр нь толгойг нь цохиж, нуруу руу нь олон удаа мөн цохисон байсан. Тухайн өдөр Баянгол дүүргийн 7-р хорооны цагдаад хандсан. Гэтэл зөрчлийн хуулиар гээд 300 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн. Хүүг минь хэвтэрт ортол нь цохисон багш одоо ч тоосон шинжгүй яваа” хэмээн гомдлоо илэрхийлж, БШУ-ы сайд Л.Энх-Амгаланг энэ асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.
Харин энэ асуудалд 78-р сургуулийн нийгмийн ажилтан Ч.Зулзаяа “Тухайн үед болсон явцын талаар ангийн багшаас нь тодруулсан. "Хичээлийн завсарлагаанаар зургадугаар анги руу орж, даалгавар хийгээгүй байгаа талаар ярилцаад, даалгавар хийгээгүй 3,4 хүүхдийг номоор цохисон нь үнэн" гэсэн тайлбар өгсөн. Тийм учраас хуулийн дагуу шат дараалсан арга хэмжээг авч, хариуцлага тооцоод явж байна. Энэ хэрэгт анги удирдсан багш болон эцэг эхийн хамтын ажиллагаа маш чухал. Гэтэл хоёр тал хоорондоо уулзаж, ойлголцоогүй. Тиймээс ийм буруу ойлголт гарч байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл “Хэргийн талаар мэдээлэл авсан. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын бодлого сургуулиудад хэрэгжиж байгаа. Энэ бодлогыг анги удирдсан багш болон нийт сургуулийн албан хаагчдад танилцуулж, гарын үсэг зуруулсан. Эцсийн байдлаар хариуцлага тооцох асуудал яригдах хараахан болоогүй байна. Тухайн хүүхдийг эмнэлэгт үзүүлж, эмчийн дүгнэлт гарсны дараа хариу өгье гэж бодож байна” гэлээ.
Сэтгэгдэл ( 12 )
БАГШ НАР ХҮҮХДЭД ИХ ДЭЭРЭЛХҮҮ. ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ХАРИУЦАЖ АВЧ ЭРДЭМ МЭДЛЭГ ОЛГОЖ БАЙНА ГЭЖ ЕР ОЙЛГОХГҮЙ. ИЙМ ТҮВШНИЙ УХАМСРЫГ ТЭДЭНД ЯАЖ СУУЛГАХ ЮМ БЭ? ОРК СЭТГЭЛГЭЭ МОНГОЛЫН НИЙГЭМД ГАЗАР АВААД НОЁРХОЖ ЭХЛЭВ. ЭРТНИЙ БАГШ НАРЫН УХАМСАР ОРЧИН ҮЕИЙН БАГШ НАРЫН УХАМСАР ИХ ЯЛГААТАЙ. ШОРОНГИЙН ХАРГАЛЗАГЧ НАР ШИГ БАГШ НАР ИХ БИЙ. ТЭРҮҮХЭН ТЭНДЭЭ ”НОЁРХОЛ” ТОГТООЖ ЭНЭД ДУРГҮЙ ТЭР БОЛ ЯАХАВ ГЭСЭН ХУВИЙН ҮЗЭМЖТЭЙ. НОВШИЙН НЭГ ҮГЭЭР БҮДҮҮЛГЭЭР ХЭЛБЭЛ
Ийм жаахан хүүхдийг зодно гэхээр ахлах ангийн хүүхдүүдийг бол алах юм бна, харгис шуламыг сургуулиас хөө.
Мал шиг хүмүүс ямар их юм бэ. Хүнд гар хүрэх эрх хэнд ч байхгүй шүү. Ялангуяа хүүхдэд. Өөрсдийнх нь хүүхдийг ингэсэн бол яаж дүвчигнөж байгаа болдоо. Тэр лалрын багшийг өөрийг нь ийм болгох юмсан
iimerhuu hicheel hiideggui davartsan huuhduudig surguulias huuj gargaj gert ni bailgaj,ter uvchtui bagsh gesen yumig huuhed hund oirtohgui bolgoj ajlaas ni gargaj arga hemjee avah heregtei
Ямар ч хүүхдийг загнаж,зодож болохгүй.
Хүний энхрийлж өсгөсөн хүүхдийг зоддог нь тэр хэн бэ. Багш хүн мөн үү. Сүүлийн үед багш нар хичээлээ сайн заах талаар анхаардаггүй, хариуцлаггүй, хүүхдүүдийн аав ээж, амьдрал ахуйн байдлаар нь ялгаварлан гадуурхада, , юм л бол ингэнэ тэгнэ гээд мөнгө авдаг, бэлэг авах дуртай ийм л болсон. Зарим нь шүү. Энэ зоддог багш бол тэдний өрөөсөн бололтой . Тэр яахаараа хүний хүүхдэд гар хүрдэг юм. Ер нь тэр багш өөрөө зодуур, зовлонд өссөн хүн байх тэгээд хэнэггүй зодож байгаа нь тэр. Юун багш. Багш байх эрхгүй хүн байна. Хэн гэдэг багш вэ Нэр усыг нь тавиач
Болж бүтэж байгаа юмыг болохгүй бүтэхгүй болгох нь ардыг аль болох тамлан зовоож тарчлаах нь МАН гэдэг мангасуудын хобби гаж дон болжээ. Үзэн ядаж байна. 70 жил дарлаж монголчуудыг үгээгүй ядуу болгож ү коммунист үзлийн боолчлолд байлгасан МАН. . Одоо 1 намаараа дарангуйлж ядууруулах үгээгүй хоосролд оруулах хатуу чиг шугамаа хэрэгжүүлсээр. МАНын дарга авгай хүүхдүүд л баяжиж таргалж болдог харгис шившигт нийгмийг бүтээжээ. Монголчуудын талаас илүү нь ядуу зүдүү амь зууж байна. Энэ одооюу вэ?? Айлын сарын орлогын тал нь хоол хүнс ахуйдаа зарцуулагдаж буй бол тэр үгээгүй ядуу гэж тооцдог стан
iimerhuu erh ni diildehee baisan huuhduud mash ih bainaa,bas bagsh gej baahan hunii naimaachid taarchdee taarch,ene uls butehguiee dashiin shog baihguyu,hicheel surguuli hiih durgui huuhduudig 1 ger ni butsaaj surguuid yavuulahgui baih heregtei,ter basg uhhantai uvchtui huniig huuhed hund oirtoj bolohgui bolgoj ajlaas ni shuud halah heregteishde
hicheel surguuligui gertee hevtej baival taarna
surguuligui gertee saihan hevtej baihguyu
ymar ich ovdson boloo , eviidee
erhiin teneg yum shig baina,iimerhuu davartsan hicheel surguuli hiideggui huuhduudig tusdana deglemtei surguulid yavuulah heregtei