Үндсэн хуулийн барилдаанд О.Хангай харцага түрүүлэв

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 13

Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн барилдаанд улсын гарди М.Бадарч, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Пүрэвсайхан, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир, Б.Бат-Өлзий, О.Хангай, Ө.Даваабаатар тэргүүтэй 256 бөх зодоглосноос улсын харцага О.Хангай түрүүлж, улсын гарди М.Бадарч үзүүрлэв. Их шөвөгт улсын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шалгарлаа.

Харин дунд шөвгийн наймд улсын харцага Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр, улсын начин Б.Серик, Г.Ганжад нар үлдэв. Дараагийн барилдаан ирэх амралтын өдрүүдээр үргэлжилнэ.

Нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагаас Завхан аймгийн Их уул сумын харьяат, өсөх идэр начин С.Лхагвын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 16-ны 12:00 цагаас Жем интернэшнл группийн нэрэмжит “Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх” Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top