Пандемикийн үед дарсны борлуулалт 76 хувиар ӨСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

 

2021 онд Өмнөд Солонгосын дарсны импорт итгэмээргүй өндөр төвшинд хүрчээ. Эхний арваннэгэн сарын байдлаар 76 хүртэлх хувиар өссөн бөгөөд үүнийг цар тахалтай холбон тайлбарлаж байгаа аж. Учир нь ихэнх хүмүүс гэрээсээ ажиллаж суралцаж эхэлсэн ба энэ үеэрээ согтууруулах ундаа хэрэглэх нь эрс нэмэгдсэн гэнэ. 

Эдийн засгийн байдлаараа Азидаа эхний дөрөвт бичигддэг тус улс нийтдээ 506.2 сая ам.доллараар дарс худалдан авсан болохыг тус улсын гаалийн алба мэдээлсэн байна.

Франц улс 162.6 сая ам.долларын дарс нийлүүлсэн бол АНУ 81.6 сая ам.доллар, Чили улс 68.6 сая ам.доллар, Испани улс 37.9 сая ам.долларын борлуулалт тус тус хийжээ. 

Дарсны борлуулалт ийн өссөн ч шар айргийн нийлүүлэлт 1.7 хувиар багассан байна. Энэ нь хөрш орнуудын үзүүлж буй импортын удаашралаас шалтгаалсан, мөн зарим эх сурвалжуудын дурдаж буйгаар иргэд гэртээ өөрсдөө шар айраг исгэх болсонтой холбоотой гэнэ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top