Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 27, 32 дугаар тогтоолуудаар батлагдсан "ЧАДВАРЛАГ БАГШ - 2024" болон "ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ - НИЙГМИЙН БАТАЛГАА - 2024" арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Боловсролын үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд "Улаанбаатар Эрдэм" Их сургуулийн зарим удирдлагуудтай уулзаж Ерөнхий боловсролын сургууль болоод сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэгийн багш, ажилчдыг ахисан түвшинд боловсролоо дээшлүүлэх, төлбөрийн хөнгөлттэй нөхцөлөөр магистр, докторын зэрэг эзэмшүүлэх, өөр мэргэжлээр хөрвөх богино зайн сургалтанд хамруулах, төрийн албан хаагчдыг хувь хүний хөгжлийн сургалтад хэрхэн хамруулах зэрэг асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Уулзалтад дүүргийн Засаг даргын Орон тооны зөвлөх Ж.Чимэдцогзол, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн болон Улаанбаатар Эрдэм Их сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Д.Адьяаням, Бизнесийн сургуулийн захирал, Доктор С.Отгонсүрэн, Оюутны хөгжил, маркетингийн асуудал хариуцсан захирал Г.Эрхэмбаяр, Хүмүүнлэгийн сургуулийн багш С.Нямдорж нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )