ХӨСҮТ: Халдвар авсан 40 хүний бие нэн хүнд байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2022.01.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт халдварын 2347 тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын 1350 нь Улаанбаатар хотод, үлдсэн 975 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Тэгвэл халдвар авч эмчлэгдэж байсан хоёр эрэгтэй нас баржээ. Ингэснээр Монгол Улсад халдвараас нас барсан иргэдийн тоо 2011 боллоо. 

Өнгөрсөн хоногт бүртгэгдсэн нийт халдварын 22 нь зөөвөрлөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар нэн хүнд гэсэн оноштой 40 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top