Ковидын хүндрэлээр 46 жирэмсэн эх нас барж, эхийн эндэгдэл 3 дахин өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Улсын хэмжээнд 2021 онд 71.2 мянган эх амаржсан нь өмнөх оноос 4.5 мянга буюу  6 хувиар буурсан байна.

Амаржсан эхчүүдийн 76 хувь нь 6, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан нь өмнөх оноос 2.5 нэгж хувиар өсжээ. Нийт амаржсан эхчүүдийн 206 нь гэртээ төржээ.

2021 онд 68 эхийн эндсэн нь өмнөх оноос 45-аар буюу  3 дахин нэмэгджээ. Эхийн эндэгдлийн  харьцаа (100 000 амьд төрөлтөд ногдох) 95 болж, өмнөх оноос 65-аар нэмэгдсэн байна. 

Нийт эндсэн эхийн 46 буюу  67.6 хувь нь коронавируст халдварын хүндрэлийн улмаас нас баржээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хогийн вакцин(103.57.93.207) 2022 оны 01 сарын 20

Хогийн өвчин хамгийн муу хогийн вакцин хийж олон хүний амьнд хүрч олон айлын амьдралаар тоглосон.Үнэн гэж бдаг бол үйл лайгаа өөрсдөө үүрэх л байхдаа.

2  |  0
Top