Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр Э.Батхүү сонгогдлоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 17

Монголын сайтуудын холбооны нэгдсэн VI чуулган өнөөдөр (2021.01.17) боллоо.

Энэ удаагийн чуулганд Монголын сайтын холбоонд бүртгэлтэй 89 сайтын төлөөлөл оролцох ёстойгоос 81 сайт мандатын эрхээ авч оролцсон байна.

Чуулганд мандатын эрхтэй оролцож байгаа төлөөлөгчид Монголын сайтын холбоо төрийн бус байгууллагын дүрмийн дагуу Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлэн сонгодог. Үүн дагуу нийт 32 төлөөлөгч Удирдах зөвлөлд нэр дэвшин өрсөлдсөнөөс 15 төлөөлөгч сонгогдов.

Шинээр сонгогдсон УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН гишүүд
 

1. Ц.Мөнхбаатар, Ugluu.mn

2. Б.Цоожчулуунцэцэг, Shudarga.mn

3. Э.Батхүү, Dorgio.mn

4. С.Хоролгарав, Nuuts.mn

5. П.Энхжаргал, Word.mn

6. Э.Цэнд-Аюуш, Urlag.mn

7. М.Гал-Арив, Sonin.mn

8. Х.Доржпалам, Zindaa.mn

9. Э.Цогбадрал, Ardchilal.mn  

10. Н.Энхцэцэг, Shilen.mn

11. С.Батсүх, Barilga.mn

12. Г.Нандин-Эрдэнэ, Mass.mn

13. Ж.Цэсэн, Turleg.mn  

14. Д.Пүрэвзана, Today.mn

15. Я.Баярбаатар, DNN.mn

Улмаар Удирдах зөвлөл үргэлжлүүлэн анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, Монголын сайтын холбооны ерөнхийлөгчөөр гишүүдийн 100 хувийн саналаар Dorgio.mn сайтын захирал Э.Батхүү сонгогдож, Монголын сайтын холбооны тав дахь ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг түүнд тамгаа шилжүүлэн өглөө.

Э.Батхүү нь Монголын сайтын холбоонд 2012 оноос хойш холбооны удирдлагын үүрэг хүлээж, Хяналтын зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд  ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг тус тус хашиж байсан юм. 

Мөн шинээр сонгогдсон ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН гишүүдээр:

1.Bestnews.mn Насанжаргал

2.Dardas.mn Б.Өнөртогтох

3.Peoplenews.mn С.Бэлэгмаа

4.Newsmongolia.mn Г.Нянтайсанжаа

5.Etoim.mn Э.Соёлбат

6.Todotgol.mn М.Базарраднаа

7.Newscafe.mn Ж.Отгонмягмар нар сонгогдлоо.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажиглагч(203.23.49.199) 2022 оны 01 сарын 18

Сошиал, сайтуудад хяналтаа тавьж явахад Холбоо чухал үүрэг гүйцэтгэдэг юм шүү. Залуу хүн байнаа, сайн ажиллаарай.

0  |  0
Иргэн(202.9.41.12) 2022 оны 01 сарын 17

Хэн ч орж сонирхдоггүй сураггүй сайтууд нийлээд холбоо гээд л явах юм хаха. Хэнд ч хэрэгтэй юм. Дундаасаа бас ерөнхийлөгчөө сонгочихжээ хаха. Тэргүүн л гэнэ биз ерөнхийлөгч нтр

2  |  0
Зочин(192.82.84.200) 2022 оны 01 сарын 17

Самарсайханы тролл мөнхбаатар юу чаддагтаа юм юмнд явж бдын бөгс долоогч

1  |  0
Top