УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, ор зохицуулалтын багийнхантай уулзан, үйл ажиллагаатай танилцлаа. Ор зохицуулалтын баг нь коронавируст халдвараар өвчилсөн иргэдийг эрэмбэлэн ангилж, нийслэлийн хүрээний эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна.
Мөн 119 болон 77330404 дугаарын утсанд хандаж байгаа иргэдэд эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдээс ирүүлж байгаа санал, хүсэлтийг холбогдох шатны байгууллагуудаар шийдвэрлүүлэн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: УОК-ын Нэгдсэн шуурхай штаб
Сэтгэгдэл ( 0 )