Үхрийн арьс товруутах өвчний эсрэг вакциныг судалж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Дорнод аймгийн Чулуунхороот суманд Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний тохиолдол анх бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл улсын хэмжээнд тус өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар МЭЕГ-аас тодрууллаа. Албаны эх сурвалж яриандаа “Үхрийн гоц халдварт арьс товруутах өвчин өнгөрөгч 2021 оны 5-6 сард Дорнод аймагт анх оношлогдсон. Энэ өвчин дулааны улиралд идэвхжээд ялаа, шумуул багасах үед буюу өвлийн улиралд тархалт буурч, хумигддаг. Одоогоор батлагдаж, нотлогдсон зүйл байхгүй. Монгол Улсад анх удаа бүртгэгдсэн өвчин гэх утгаараа одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Бид Орос, Энэтхэг гэх орнуудтай холбогдож, вакцины судалгаа хийж байна. Энэ өвчин малаас малд халддаг” гэлээ.  

Тодруулахад, тус халдвар нь хил дамнан халдварладаг, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top