Бууз хийх өдрүүдийн ЦАГ АГААР

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Монгол түмний уламжлалт баяр, урин хавар ирсний бэлгэдэл цагаан сар болоход хоёр долоо хоног үлджээ. Тэгвэл айл бүр буузаа хийж байгаа энэ өдрүүдэд цаг агаар ямар байх талаар мэдээлэл хүргэе.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч буй мэдээлллээр ойрын хоногуудад ихэнх нутгаар  хүйтний эрч суларч, өдөртөө 8-11 хэм, шөнөдөө 17-24 хэм хүртэл хүйтэн байх аж. Тухайлбал, хамгийн хүйтэн шөнө ирэх бямба гараг буюу нэгдүгээр сарын 22-ны өдөр байна. Тус өдөр шөнөдөө -21 хэм хүйтэрнэ.


Харин ирэх амралтын өдрүүдэд:

22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотын тав хоногийн урьдчилсан мэдээ:

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top