24 ЦАГТ: 3088 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 3088 шинэ тохиолдол батлагджээ. Харин өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
 

  • Улаанбаатарт - 1708
  • Орон нутагт - 1380
  • Зөөвөрлөгдсөн-0

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8882, гэрийн хяналтанд 41854 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 1287 нь хүүхэд, 834 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 875 хүний бие хүнд, 53 хүний бие нэн хүнд байна.

Манай улсад "Ковид-19" халдварын "Омикрон" хувилбарын халдварын оргил үе нэгдүгээр сарын 20-оос хоёрдугаар сарын 10-ны хугацаанд байгааг дахин сануулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top