Монгол гэрийг орон сууцнаас дутахааргүй тохижуулсан Г.Мөнхзолбоогийнд зочиллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 19
Г.Мөнхзолбоогийн гэр бүл хоёр өрөө байрны мөнгө цуглуулсан ч байрны үнэ тэнгэрт хадсан тул төлөвлөж байсан байраа авах боломжгүй болжээ. Хоёр жилийн турш цуглуулсан мөнгөөрөө 26 метр квадрат байр авна гэхээр харамсалтай санагдсан тул монгол гэрийг тохижуулан, вакум цонх, паркетан шал, дулаалгын обойгоор гоёж, орон сууцнаас дутахааргүй болгосон тэднийд зочиллоо.
Залуу хосууд Улаанбаатарт байр авахаас татгалзаж утаанаас холдох зорилгоор Батсүмбэрт газар авсан байна. Ингээд тэрхүү газартаа гэр барьж, цэвэр агаарт нам гүмхэн амьдарч байна. Г.Мөнхзолбоогийн бага хүү таван сартай тул тэд цэвэрт агаарт байхыг илүүд үзжээ. Байр авахаар төлөвлөж байсан мөнгөөрөө нэлээд том газар авсан тул ирэх хавар худаг ухуулж, саун, усан сан барьж мод тарих төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаж байлаа. Мөн одоогийн гэрээ томруулж, ариун цэврийн өрөөтэй болгоно гэлээ. Ингээд тэд гэрээ хэрхэн тохижуулсан талаар сурвалжилга бэлтгэлээ.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.253) 2022 оны 01 сарын 19

Монгол гэрийн хананы гадна дотор талд нь шилэн хөвөнгөөр дулаалга хийж болдоггүй юм болов уу? Манайхан уг нь яаж хийх вэ гэдгийг дорно бодоод олчихно доо. Мөн дээврийг нь ч гэсэн дулаалах арга олдох ь байх гэж бодох юм. Ухаантнуудаа сэтгээрэй

1  |  0
(66.181.188.146) 2022 оны 01 сарын 19

maihan

0  |  0
Зочин(202.126.88.178) 2022 оны 01 сарын 19

Энэ хүмүүстэй яаж холбоо барих вэ\n

0  |  0
Zochin (103.229.121.103) 2022 оны 09 сарын 06

Yum hiideg buteelch hun yarihdaa muu bdagiin yag shu estoi saihan bolgojee mundag ger buliinhend az jargal urt udaan amidraliig husie

2  |  0
Зочин(202.126.89.84) 2022 оны 01 сарын 19

Сайхан айл байнаа. Нээрээ л алдаж онож, шинэ санаа гаргасаар улам л сайжруулж өргөжүүлдэгдээ. Хотоос хол том хашаа авсан нь маш зөв санаа шүү. Ёстой л тааваараа мод зүлэгээ тариад сайхандаа.

1  |  0
Top