Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн олон улсын зуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Shinesegae Med” ХХК энэ удаад Солонгос улсын “Анам” эмнэлэгт суралцах эмчийг дэмжиж, тэтгэлэг олгож байна.
“Shinesegae Med” нь гадаадад эмчлүүлэх шаардлагатай иргэдийг БНСУ болон Турк улсын эмнэлгүүдэд зуучлах, Монголын эмч нарыг тус улсуудад сургаж, бэлтгэх гэх мэт нийгмийн эрүүл мэндийн төлөөх үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.
Тус байгууллагын хамт олон энэ удаад УНТЭ болон БНСУ-ын “Анам” эмнэлгийн хамтарсан хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар болжээ.
Ингэхдээ “Анам” эмнэлэгт зургаан сарын хугацаанд “Зүрхний хэм алдагдлыг түлэх” эмчилгээнд суралцах УНТЭ-ийн зүрхний их эмч А.Ганцэцэгийн амьжиргааны зардлыг дааж, тэтгэлэг олгож байгаа аж.
Энэ талаар “ShinsegaeMed” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа “УНТЭ болон Солонгосын “Анам” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд нэгдүгээр эмнэлгийн зүрх судасны эмч нарыг Солонгост сургах хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Анам” эмнэлэгт нэг эмчийг сургах гэж байна.
Манай байгууллагын зүгээс энэ хөтөлбөрийг дэмжиж, гадаадад суралцах эмчийн амьдрах зардлыг даах тэтгэлэг олгож байна” гэсэн юм.
Зүрхний хэм алдагдал гэх өвчин нь маш олон төрөл бий. Энэ өвчний зарим төрлийг Монголд эмчлэх боломжгүй байдаг аж. Харин хөтөлбөр хэрэгжиж, Монгол эмч нарыг гадаадад сургаснаар эх орондоо хийх боломжгүй эмчилгээнүүдийг шат дараатайгаар нэвтрүүлэх аж.
“Анам” эмнэлэгт суралцах гэж буй УНТЭ-ийн зүрхний их эмч А.Ганцэцэг “Манай эмнэлэгт зүрхний төв үүсгэн байгуулагдаад маш олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний нэг нь зүрхний хэм алдагдал судлал гэх чиглэлээр эмч нараа БНСУ-ын “Анам” эмнэлэг рүү явуулж бэлтгэж байна. Хөтөлбөрт хамрагдаж буй хоёр дахь эмч болж, Солонгост суралцах болсондоо баяртай байгаа. Үүнийг дэмжин амьжиргааны зардлыг минь дааж байгаа “Shinesegae Med” компанийн хамт олонд маш их баярлаж байна.
Өндөр хөгжилтэй орны эмнэлгээс суралцаж ирээд, нэгдүгээр эмнэлэгтээ зүрхний хэм алдагдлын чиглэлээр хагалгаа хийж эхлэх болно” гэлээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )