Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Гурван үеийн дурсаж, уулзалт” нэвтрүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтаар бэлтгэл хошууч, ахмад, ахлах ахлагч нар, дунд, залуу үеийн төлөөлөл уулзалт хийж ажиллаж байсан үеийн хүндрэл бэрхшээл, гал унтраах үеийн дадлага туршлага, дурсамжаасаа хуваалцлаа.
Мөн Төрийн далбаа мандуулан, алба хаагчдад Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойн медаль, түүхэн товчоо зэргийг гардуулав.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 0 )