НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олгодог. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Энэ удаагийн НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг шилжүүлэх аж. Буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сард  багтаан иргэдийн дансанд шилжүүлэх аж. 

Мөн өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүн дагуу 56 мянган иргэн хөрөнгөд ногдох татвар болох 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой болсон байна.

НӨАТ-ын буцаан олголтоороо шимтгэлгүй, хялбар аргаар хөрөнгийн татвараа төлөх боломжийг еbarimt дээрээ нэмэх боломжтой.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top