Цар тахлын мутацлагдсан "Омикрон" хувилбар дотоодод тархсантай холбогдуулан түүнтэй тэмцэх, даван туулах хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх хүрээнд Үндэсний номын сан цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, төрийн байгууллагууд 0-5 настай хүүхэдтэй албан хаагч нарыг, мөн бусад албан хаагчдыг цахимаар болон танхимаар ажиллуулах тусгай хуваарийг батлан гаргаж, мөрдүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан 2022 оны нэгдүгээр сарын 20-ны дрөөс эхлэн уншлага үйлчилгээний цагийн хуваарийг нэг ээлжинд түр хугацаагаар шилжүүлж, даваагаас баасан гарагт 09:00-17:00 цагт халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж, ажиллуулах болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )