Нийслэлийн хэмжээнд 2022 оны цэргийн бүртгэл 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 21-ний өдрүүдэд Е-Mongolia цахим портал, мөн засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд зохион байгуулагдан явагдаж байна.
2022 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь дүүргийн 10, 15 дугаар хороодын 18 нас хүрсэн иргэдэд цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж явууллаа.
Тус арга хэмжээгээр иргэдэд Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн алба хаах төрлүүд, хугацаат цэргийн алба хаахын давуу талуудын талаар мэдээлэл хийж, эх орныхоо өмнө хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломж нээгдэж байгаад баяр хүргэн, цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, цэргийн үүрэгтний үнэмлэх, дүүргийн Засаг даргын “Талархал” гардууллаа.
Дээрх арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Мөнхжаргал, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Амаржаргал, 15 дугаар хорооны Засаг дарга Ж.Булганцэцэг болон шинээр цэргийн бэлтгэл үүрэгтэн болсон иргэдийн эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
Батлан хамгаалах яамны харьяа Соёмбо редакцын Дуулга студи тус үйл ажиллагааны талаар сурталчилж хамтран ажиллав.
Сэтгэгдэл ( 0 )