Ачлагын машин "G-Mobile" компанийн байрыг мөргөжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20


Тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг машин "G-Mobile" компанийн байрыг мөргөсөн зам тээврийн осол гарчээ. 

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх үйл ажиллагаа эрхэлдэг "Бат зэв" ХХК-ний киа бонго маркийн автомашин өнөөдөр (2022.01.20) "G-Mobile" компанийн байрыг мөргөсөн зам тээврийн осол гаргажээ. Уг дуудлага мэдээлэл Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 15:05 минутад ирсэн байна.

Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн алба үзлэг хийж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mangol(192.82.78.196) 2022 оны 01 сарын 20

tsum hsaanaa gej

0  |  0
Top