Баяр баясал, инээд хөөр дүүрэн байсан тэрсхэн дөрвөн хүүгийн яриа санамсаргүй ослоос болж харамслын мөр дагуулсан, гунигт түүх болж үлджээ.
24 жилийн өмнө И.Тэмүүлэн хүү хичээлийнхээ өвлийн амралтаар өвөөгийндөө очжээ. Нас ойролцоо хоёр хүүхэд болоод дүүгийн хамт өвөлжөөн дотор тоглож байж. Гэтэл гэнэтхэн өвөлжөө нурж, хүүхдүүдийн дээрээс мод унасан байна. Энэ үед бусдаасаа ах И.Тэмүүлэн бусад гурван хүүхдийг аварч, өөрөө тархиараа савж унажээ. Энэ явдлаас хойш нүүрэндээ инээмсэглэл тодруулан мөрөөдлөө ярьдаг байсан жаахан хүүгийн амьдрал хар дарсан зүүд болж, орвонгоороо эргэсэн байна.
Хүүгийн бие хавдаж, өндөр халуурч эхэлжээ. Гэр бүлийнхэн нь эмнэлэг бараадуулж, шинжилгээ өгсний эцэст бөөрний архаг дуталдал гэх өвчтэй болсныг мэдсэн байна. И.Тэмүүлэнгийн гэр бүл өдийг хүртэл хүнд өвчинтэй олон аргаар тэмцсэн. Эмчилгээ хийлгэж, ээж нь донор болж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд ч орсон байна. Гэсэн ч хэтэрхий олон удаагийн эмчилгээ хийлгэсний улмаас биед нь Антибоди гэх эсрэг биет үүсэж, эд эсийг нь дарангуйлах болжээ.
Биед нь орсон Антибоди вирусийг бүрэн шүүж гаргахгүй л бол дахиж бөөр шилжүүлэн суулгаад нэмэргүй. Дахиад л устана. Тиймээс БНСУ-ыг зорьж, вирус устгах эмчилгээ хийлгэж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа гэнэ.
Хамгийн чухал нь одоо И.Тэмүүлэнгийн биед зүү хатгах судас ч олдохоо больсон. Улмаар эмч нар эцсийн аргыг хэрэглэж, туннел гуурс суулгажээ. Энэ гуурсыг энэ хэвээр удаан хугацаанд байлгаж болохгүй. Хамгийн удаандаа дөрвөн сарын хугацаатай гэнэ. Гэтэл гуурс суулгаснаар хойш хэдийнэ хоёр сарын хугацаа өнгөрчээ.
Тиймээс түүний ээж "Үхэл амьдралын заагт байгаа хүүгийнх нь амийг аврахад туслаач" хэмээн элэг нэгт монголчуудаасаа хүсэж байгаагаа манай сайтаар дамжуулан уламжлахыг хүссэн юм.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
Хүнд өвчинтэй 24 жилийн турш тэмцэхдээ тэдний гэр бүл шантарч байсан удаагүй. Болно бүтнэ, хүүгээ эдгээнэ гэх сэтгэлээр эмчилгээний зардал олохоор шаргуу зүтгэсээр.
Эмчилгээний зардалд 800 орчим сая төгрөг шаардлагатай ч одоо тэдэнд 80 сая төгрөг л бүрдсэн байгаа аж.
И.Тэмүүлэнгийн гэрийнхэн энэ удаад эцсийн найдлага тавин, хандивын аян өрнүүлж эхэлжээ. Гэхдээ тэд мөнгө өгөөч гэж хүний гар харж, зүгээр суусангүй. Оюутан дүү нар нь бөөний үнээр бал авч, борлуулж, хамаатнууд нь хамтран, бууз хийж зарж байна. Ээж нь шөнийн цагаар "Жин туул" компанид ажиллаж байна. Энэ мэтээр гэр бүлийн гишүүн бүр цаг минут тутамд хөдөлмөрлөж, нэгийнхээ амийг аврахын тулд амсхийлгүй хөдөлмөрлөсөөр л...
И.Тэмүүлэн эмнэлэг байх хугацаандаа өөртэй нь адил оноштой олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлэхийг харж байжээ. Тийм учраас тэр "Маргааш ч үхэж мэдэх юм байна" гэсэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөдөг байсан байна. Гэтэл амьдралынх нь замд гэрэл асаасан нэгэн эмэгтэйтэй учирчээ. Одоо И.Тэмүүлэн хурдан эдгэж, хүүхэдтэй болохыг чинь сэтгэлээсээ хүсэж байгаа. Халуун сэтгэлт олны ачаар хурдан эдгэж, бужигнасан олон хүүхэдтэй болж, ширээ тойрон халуун хоол идэх мөч тун удахгүй ирэх биз ээ.
Хэлж биш, хийсэж ирсэн энэ хүнд өвчинтэй 24 жилийн турш тэмцэж яваа И.Тэмүүлэнд тусалж, хандивын гараа сунгахыг та бүхнээс хүсье.
ХАНДИВЫН ДАНС: 5057901208 Хаанбанк - /И.Тэмүүлэн/
Холбоо барих дугаар: 99176404, 99076030
Сэтгэгдэл ( 0 )