Цэргийн бүртгэлийг зохион байгуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас хуваарь гарган хороодод ажиллалаа. Ингэхдээ тухайн хороодын цэргийн бүртгэлийн явц байдалтай танилцаж,мэдээллийн сангийн хэвийн ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, 18 нас хүрч буй залууст цэргийн үүрэгтний үнэмлэхийг хүндэтгэлтэй гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.
Мөн Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн алба хаах төрлүүд, хугацаат цэргийн алба хаахын давуу талууд, эх орныхоо өмнө хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэй биелүүлэхийн ач холбогдлыг сурталчлан танилууллаа.
Зарим хороодод нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер хурандаа М.Мөнгөнтулга зочноор оролцож, Батлан хамгаалах хууль тогтоомжийн талаар залууст сонирхолтой илтгэл, мэдээлэл хүргэлээ.
Өнөөдөр цэргийн бүртгэл дуусах тул иргэд e-Mongolia гар утасны апплейкэшн, вэб хуудсаар, хороодын Засаг даргын Ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан амжиж бүртгүүлэхийг уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 0 )