Ч.Хүрэлбаатар: "Женко"-гийн троллууд элдвээр дайрч, доромжилж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2022.01.21) өөрийн цахим хуудсаараа дамжуулж, өөртэй нь холбоотой хэд, хэдэн асуудалд байр сууриа илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ: Ч.Хүрэлбаатарыг ХААН банкны ТУЗ-ын дарга АТГ-т шалгуулахаар болжээ

Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдаан дээр ХААН банкны хэсэг хувьцааг эцсийн эцэст яг хэн авсан бэ. Цэвэр мөнгөөр авсан уу гэж асууснаас хойш олон үйл явдал өрнөлөө. Чуулган завсарлаж, сэвхийх зав гарсан учир өнгөрсөн үйл явдлыг тоймлон бичиж, өөрийн бодлоо та бүгдэд хүргэж байна. Бичлэг тасалж, эвлүүлж, зохион бичлэг хийж элдвээр л дайрч доромжилж байна. Хууль бус үйлдэлд нь саад болсон, саад болдог, саад болох хүнээ, бас дургүй аль эсвэл өрсөлдөгчөө элдэвлэдэг танил технологи явж байна. Манай монголчууд “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэдгээр намайг гүтгэж доромжилж буй үйл ажиллагааг хэн хэрхэн зохион байгуулж байгааг эрхбиш гадарлана. Сүүлийн 5-6 жил энэ хар пиарын бай болж, амьдарч ажиллаж ирлээ ш дээ. Мэднэ, мэдээлэл авна, бас мэдэрнэ. Сүүлийн 3 сар над руу болон ажлын хэсгийн гишүүд рүү дайрч давшилж байгаа хэдийг нэрлэе, эздүүдийг та хэд андахгүй дээ.

1. Женкогийн троллууд

2. Мөнгө угаахтай холбоотойгоор Банкны тухай хуулинд орсон өөрчлөлтийг эсэргүүцэж бичигсэд

3. Худалч босстой том дүнтэй хаалтын гэрээ байгуулж, захиалгаар ажиллаж буй хөлснийхөн

Одоо зарим гүтгэлэгт тайлбар өгье.

1. Хүрэлбаатар Баатарсайхантай хуйвалдан ноён Савадад ноогдол ашгийг нь өгөхгүй дарамталсаар байгаад хувьцааг нь авах гээд чадаагүй, түүндээ хорсоод байна гэх гүтгэлэг. Энэ гүтгэлгийг хэдэн өдөр сэвжээ сэвж. Үнэндээ банкны хувь эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилахыг нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Золжаргал 2015 онд тушаал гаргаад хориглочихож. Ийм тушаал гаргасан учир шалтгаанаа Золжаргал тайлбарлана биз. Би энд илүүднэ. Хаа хамаагүй юмыг надад тохож наах шаардлагагүй.

2. Сүүлийн 2 жил ноён Савадагийн хувьцааг Хүрэлбаатар заруулаагүй гэх гүтгэлэг. Харин эсрэгээрээ сүүлийн 2 жил ноён Савадагийн ХААН банкны хувьцааг ерөнхийлөгч асан Х.Баттулга авсан гэнэ, ХХБ авсан гэнэ, хотын дарга Сумъабазар хөөцөлдөөд хүмүүстэй уулзаж гэнэ гэдэг яриа хавтгай явж байсан гэдгийг хэлье. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ тухай мэдээлэл гарч байсныг та бүгд санаж байгаа байх. Монголбанкны үе үеийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудаас ХААН банктай холбоотой ямар нэгэн, бүүр ямар нэгэн шүү, асуудлаар асуулт ч асууж байгаагүйг минь тодруулчихна биз дээ. Надад огтхон ч хамаагүй асуудал.

3. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн зөвшөөрөл өгчихжээ гээд албан ёсоор надад хандаж эхэлсэн цаг мөч буюу 2021 оны 10-р сараас эхэлж энэ талаар асууж тодруулж эхэлсэн. Монгол улсыг саарал жагсаалтаас гаргах Ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд, Монгол улсыг саарал жагсаалтанд дахин битгий ороосой гэж бодож явдаг хэнбугай нь ч энэхүү асуултыг асууна. Одоо энэ асуудлыг ажлын хэсэг шалгаж байна. Савадагийн хувьцаа зарагдсан талаар, тэрхүү наймааны талаар УИХ болон монголын нийгэмд зөндөө яригдана. Яригдах ч ёстой.

4. Хүрэлбаатарыг АТГ шалгаад эхэллээ гэх ярианы талаар бас санал бодлоо хэлье. Өнгөрсөн цаг хугацаанд Женкогийн хүсэлт, захиалгаар АТГ-д олон удаа шалгуулсан. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байсан Бат-Ялалт АТГ-д намайг шалгуулахаар өгч байгаа тухай би уншсаан уншсан. Намайг АТГ-д өгөх өөр бусад хүмүүс байвал матаасаа бичээд л бай. Шалгуулахад бэлэн. Харин миний амыг барина гэж бодож байгаа бол санасны гарз.

5. Савадагийн ХААН банкны хувьцааг зарах зөвшөөрлийг олго гэмээн шахсан томоохон албан тушаалтны бичиг харин Монголбанканд ирсэн тухай өчигдөр сонслоо. Тийм бичиг ирсэн нь үнэн гэнэ. Энэ бол асуудал шүү. Хууль хяналтын байгууллага нь шалгана биз. Огт хамаагүй хүнийг гэсгээх маягаар дайрч байснаас Монголбанкыг хууль зөрчүүлэн байж зөвшөөрөл олгоход нөлөөлсөн хүмүүсээ тодруулж, бичиж эхэлбэл яасан юм бэ?

Өнөөдрийн байдлаар иймэрхүү. Ориг япон худалдаж авсан гэдэг бол одоо онигоо болсон. Буруу замаар мөнгөтэй болсон хэсэг хүмүүс банк авснаа нуух гээд ядчих юм. Баригдана даа баригдана" гэжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.230) 2022 оны 01 сарын 21

2020 оноос өмнө их хурлын гишүүн Засгийн газрын сайд байсан эрхэмүүд бараг зуун хувь идэж уусан. Бие биенээ дарамталж цаг нь ирэхээр ил болгоно гэдэг өнөөдрийг хүртэл хэнч юуч дуугарсангүй. Бие биенийхээ дарамтад байсаар байна. Ингэсээр байгаад идсэн уусан авсан авлигын хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах юм гэнэ. Манай хууль тогтоогчид гэж ийм л хүмүүс байдаг юм байна.

0  |  0
Даваадорж 24р отряды(103.242.47.54) 2022 оны 01 сарын 22

Наад жёнко гээд хугайчаа шоронд барьж өгч болдогүй юм байхдаа

0  |  1
эр хүн(202.21.108.140) 2022 оны 01 сарын 22

Энэ Хотгор шанагын хулгайч бол жинхэнээсээ төрөөс төрсөн тэрбумтан хамгийн аюултай цагаан захтан луйварчин юун Женко

1  |  0
Иргэн(202.126.88.189) 2022 оны 01 сарын 22

Женко гэж ёстой нэг үхэж байсан балиар хар хор хутгагч шүүү

0  |  1
Л(202.126.89.39) 2022 оны 01 сарын 22

Балиар дөрвөдөө үхээд өгөөч зда мин шоронд банди шуумар болноо чи

3  |  0
(64.119.26.216) 2022 оны 01 сарын 22

ZAILEECHEE YUU YAASAN JENKO MENKO HUDLAA SHAAGAAD, UURUU ZAILAACHEE

1  |  0
Top