Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ хоёр хоногийн өмнө гаргасан бол энэ сарын 25-нд олгогдоно

2022 оны 01 сарын 22

Хүүхдийн мөнгөн хуримтлалын 100 мянган төгрөгийг  EHalamj, Ebarimt системээр дамжуулан хүсэлт гаргаж, бэлнээр авах боломжтой байгаа.

Тэгвэл хүсэлт гаргасан нэг сая 161 мянган хүүхдийн мөнгө дансанд нь оржээ. Харин хүсэлтээ энэ сарын 19-нээс хойш гаргасан хүүхдийн мөнгийг 25-нд олгох аж. 

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нэг сая 161 мянган хүүхдийн дансанд 116 тэрбум төгрөгийн шилжүүлэг хийгдлээ. Зарим банк дээр ачаалал үүсэж өнөөдөр өдөр мөнгө нь дансанд орсон.

Хүсэлт нэг, хоёр хоногийн өмнө гаргасан хүмүүсийн мөнгө нэгдүгээр сарын 25-ны өдөр олгогдоно.

Гадаадад байгаа монголчуудад зориулсан хүсэлт гаргах нээлттэй сайтын хөгжүүлэлтийг Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн технологийн төвийн залуучууд хийлээ.

Хүүхдийн мөнгө өөрийн дансанд хүлээн авах хүсэлтээ бүтэн жилээр нь гаргаж болно" гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top