Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах санал төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 24

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах эсэх, сургалтыг цахимаар эхлүүлэх эсэх саналыг нэгтгэх үүргийг Ерөнхий сайдын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдад өгсөн байна. 

Эрдэмтдийн зөвлөл сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, цахимаар хичээллэх зэрэг хэд хэдэн санал гаргаж, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яаманд танилцуулсан байна.

Уг саналыг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах юм. 

Эрдэмтдийн гаргасан халдварын тархалтын прогнозоор бол энэ долоо хоногт халдварын оргил үе тохиох аж. Улмаар ирэх долоо хоногоос халдварын тоо буурч, хоёрдугаар сарын 7 гэхэд  өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо багасах магадлал байгаа ч Цагаан сарын баяраас хамаарч энэхүү төсөөлөл алдагдах эрсдэлтэй байгаа аж. 

Сануулахад, сурагчдын нэгдүгээр улирлын амралт 2021 оны арванхоёрдугаар сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, сурагчид арванхоёрдугаар сарын 18-наас 2022 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амрах хуваарь гаргасан. 

Гэхдээ Засгийн газрын шийдвэрээр 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, арванхоёрдугаар сарын 13-наас 17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон билээ. Харин орон нутагт арванхоёрдугаар сарын 17-ны өдрийг дуустал хичээллээд, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. 

Ийнхүү сургууль, цэцэрлэгийн амралт хоёрдугаар сарын 3-наас дуусгавар болох гэж байгаа тул Засгийн газрын хуралдаанаар сунгах эсэх, цахимаар эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргах аж. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
zochin(66.181.182.91) 2022 оны 01 сарын 25

sungah eostoi vr hvvhdee ersdel aidas dund nvdee aniad yvuulmaargvi bnaa

0  |  0
zochin(208.91.109.82) 2022 оны 01 сарын 25

Спортод суурилсан эдийн засгийг хөгжүүлмээр байнаа. 1тн нүүрс 100 $, 1тн спорт хувцас 100 000$ хүрч байна. 1тн буудайгаар 2000$ ын хүнс, 1тн хөвөнгөөр 100 000$ хувцас үйлдвэрлэж байна. 1 алдартай тамирчин 1 жилд 100 сая $ орлого хийж байна. 5 млрд хүн хөл бөмбөг үзэж байна. Аймгуудын сургууль болгон хөл бөмбөг, газрын теннисийн талбайтай, хөл бөмбөгийн багтай, тэд нар нь улирал болгон шилдэгүүдээ шалгаруулдаг байх хэрэгтэй. Мөн аймаг бүр боловсруулдаг, оёдог 2000 ажилтантай, 30 үйлдвэртэй болое

0  |  0
zochin(208.91.109.82) 2022 оны 01 сарын 25

аймгууд болгон түүхий эд боловсруулдаг, оёдог 2000 ажилтантай, 15 $ млрд орлоготой 30 үйлдвэрүүдийг гадны брендүүдтэй хамтарч байгуулах нь зөв өө. Ингэж хот руу чиглэсэн нүүдэл ч багасна. Хөвөн тариалая, мяндас полимери утас, даавууны үйлдвэрийг дэмжие. 800$ млрд-ын хувцасны зах зээл, 1300$ млрд-ын гуталны зах зээл хүлээж байна

0  |  0
Top