НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нартай хамтран 14,16,18 дугаар хороонд байрлах томоохон зах, худалдааны төвүүдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.
Хяналтанд хамрагдсан зах, худалдааны төвийн ажилчдад шаардлага хангасан халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэх, цэвэрлэгээ үйлчилгээг хийх, үйлчилгээний заалны агаар сэлгэлтийг 2 цаг тутамд 10-15 хүртэл минутаар хийж хэвших талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан Хүнсний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд зориулсан “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг хүргэлээ.
Эх сурвалж: НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс
Сэтгэгдэл ( 0 )