Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин 7 нас хүрлээ

2022 оны 01 сарын 24

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр (2022.01.24) долоон нас хүрч байна.

Эргэн сануулахад, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон билээ. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэн юм.

Х.Монголжин охинд анх Х.Сэлэнгэ хэмээн нэр хайрласан байсан ч Монгол Улсын гурван сая дахь иргэн болсныг дуулсан аав, ээж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дахин нэр хайрлахыг хүссэн байдаг. Улмаар охинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр хайрласан юм.

Охины төрсний бүртгэлийн дугаарын сүүлийн хоёр орон 44, регистрийн дугаарын сүүлийн  гурван орон 444, төрсний гэрчилгээний сүүлийн хоёр орон 44 дугаар таарсан нь Монгол Улсын  дөрвөн сая дахь иргэнийг дагуулахын бэлгэдэл гэж тухайн үед Өмнөговь аймгийн иргэний бүртгэлийнхэн мэдээлж байсан түүх бий.

Өхөөрдөм бяцхан охины зургуудаас хүргэж байна

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(197.211.58.122) 2022 оны 01 сарын 24

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top