Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Хүмүүнлэгийн тусламжийн товчоо болон Ойн албатай хамтран цахимаар зохион байгуулж байгаа “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт сургалт эхэллээ.
Сургалтад ЭМЯ, УОК-ын Нэгдсэн шуурхай штаб, ОБЕГ, МУЗН, ДЭМБ, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын 40 орчим алба хаагч оролцож байна.
Сургалтыг нээж ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар шуурхай удирдлагын төвийн талаарх ерөнхий ойлголт, мэдээлэл болон коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээ, шуурхай удирдлагын төвийн төлөвлөлтийн үйл явц, үйл ажиллагааны талаар болон стандарт журмын талаар мэдлэг, ойлголтыг өгөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү