Бээжингийн олимпод оролцох 14 хүнээс халдвар илэрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Бээжингийн олтмпын наадмыг зохион байгуулах хорооноос Олимпод оролцохоор ирсэн албаны 14 хүний шинжилгээний хариу эерэг гарсныг зарлалаа.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 24-нд Бээжинд ирсэн олимпын наадмын оролцогч 246 хүний 12 хүн халдвартай нь тогтоогджээ. Хэд хоногийн өмнө ирсэн 2 хүний хоёр дахь шинжилгээ эерэг гарсан байна.

Олимпын наадам хоёрдугаар сарын 4-20-нд явагдана.  Манай баг тамирчид нэгдүгээр сарын 31-нд Бээжинд очих юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top