Сурагчид ирэх сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

 

Улсын хэмжээнд 2-12 ангийн сурагчдын дунд хийсэн судлагаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна гэх тооцоо гарчээ. Тэр дундаа 1-3 хүртэлх ангийн сурагчид хоцрогдол их байгаа аж. 

Цаашид аль болох танхимаар хичээллэхийг дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Сурагчид 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн 100 хувь танхимаар хичээллэж эхэлнэ хэмээн БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top