Бид усанд орохдоо арьсаа хуурайшуулах алдаануудыг гаргаж байдаг аж. Усанд хэрхэн зөв орох талаар мэргэжилтнүүд ийнхүү зөвлөжээ.
Хэт халуун усанд бүү ор
Хэт халуун усанд ороод байвал арьс тань маш их хуурайшиж, хэрвээ та харшил, экзем зэрэгтэй бол байдал бүр дордоно.
Бактерын эсрэг савангаар бүү угаа
Бактерын эсрэг саван нь цар тахлын үед их хэрэгтэй зүйл ч усанд орохдоо ийм төрлийн савангаар угаах нь арьсыг гэмтээдэг. Бактерын эсрэг саван нь сайн болон муу бактерыг бүгдийг нь устгаж, арьсны давхаргад нөлөөлнө.
Гуужуулагчийг байнга бүү хэрэглэ
Гуужуулагчийг байнга хэрэглэх нь арьсыг сайхан болгохоос илүү гэмтээдэг. Арьс тань эмзэг болж, нөсөө толбо гарч ирэх нь энүүхэнд.
Илүүдэл үсээ хусахдаа болгоомжтой бай
Илүүдэл үс хусдаг хутгаа цэвэр байлгаж, цаг тухайд нь сольж байх нь чухал. Эс бөгөөс хутганд наалдаж үлдсэн бохирдол арьсыг тань шархлуулна.
Сэтгэгдэл ( 1 )
Заааз солиотой юм бичиж байх юм. ккк