3-5 настнуудыг хоёрдугаар сарын 14-нөөс цэцэрлэгт хамруулна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Засгийн газрын өнөөдрийн /2022.01.26/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын хичээлийн амралтын талаарх засгийн газраас гаргасан шийдвэрийг хүргэлээ. 

Тэрбээр "МСҮТ, их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 7-нд цахимаар эхэлнэ. Хоёрдугаар сарын 28-наас танхимаар хичээллэнэ.

Сургуулийн амралт эхлэх үетэй зэрэгцэж цэцэрлэгүүд амардаг байсан. Гэхдээ энэ жилийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой байсан учраас хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт нь хамруулах бодлого барьсан. Өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй байгаа. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настнуудыг үргэлжлүүлэн цэцэрлэгт хамруулна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top