Тахианы мах, нийлмэл хавтан зэрэг 21 чингэлэг ачааг маргааш татаж авна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын -Үүд боомтод ажиллаж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 11-нээс эхлэн хоёр улсын дундын бүс дэх тэг цэгээс чингэлэг солилцож, тээвэрлэлт хийж байгаа юм.

Тээвэрлэлтийг эхлүүлснээс хойш хилийн цаана гацсан 985 чингэлгээс 809 чингэлгийг татаж аваад байгаа аж. Харин маргааш буюу нэгдүгээр сарын 27-нд хилийн тэг цэгээс 19 ширхэг 40 футын чингэлэг, 2 ширхэг 20 футын чингэлэг бүхий ачааг татан авахаар төлөвлөжээ. 

Энэхүү татан авах чингэлэгийн дотор хоёр ширхэг 40 футын чингэлэгтэй тахианы мах, гурван ширхэг 40 футын чингэлэгтэй тахианы мөч багтаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(37.110.55.181) 2022 оны 01 сарын 27

Хятадын өмхийрсөн тахианы баахан мах орж ирэхнээ

1  |  0
Top