ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл өнөөдөр Оросын ШУА-ийн Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал А.А.Канарскийг хүлээн авч уулзлаа.
Тус хүрээлэнгээс Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Нэг тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран ажиллах, тэр дундаа хоёр орны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, мод тарихтай холбоотой боловсон хүчнийг ОХУ-д бэлтгэх судлаачдыг чадавхижуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа А.А.Канарский уулзалтын үеэр илэрхийллээ.
ШУА-ийн ерөнхийлөгч хамтран ажиллах саналыг хүлээн авч тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдыг ШУА-ийн харьяа Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран ажиллаж судалгаа шинжилгээний ажил явуулах боломжтой гэв.
Тэд уулзалтын хүрээнд Орос-Монголын хамтарсан мод үржүүлгийн газар байгуулах, энэ чиглэлээр хамтарсан ажлын хэсгийг ойрын үед байгуулж ажиллахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
Mаш зүйтэй!!!