Вирус устгагч наалт хандивлалаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 26

Онцгой байдлын ерөнхий газарт “Би Би Эм” ХХК-аас коронавируст халдвараас сэргийлэх вирус устгагч наалтыг хандивлалаа.

Тус наалт нь Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд коронавируст халдварыг 95 хувь устгах чадвартай.

Хүний хүрч болох болон олон хүн цуглардаг газруудад нааж хэрэглэнэ. Наасан тохиолдолд жилийн хугацаанд ашиглах боломжтой юм.

  Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top