Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Сэтгүүлчийн амь насанд заналхийлж, сүрдүүлсэн гэх БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2021 оны аравдугаар сараас Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан билээ. 

Сануулахад, Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банкнаас зээл авсан 26 чанаргүй зээлдэгчийг нэрлэсэн. Үүний дотор Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгааг сэтгүүлчид ил болгосон. Улмаар Ё.Отгонбаяр тус мэдээллийг дэлгэсэн сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн зурвас бичсэн нь олон нийтэд ил болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top