Сэтгүүлчийн амийг 17 тэрбумаар "үнэлсэн" сэтэртэй даргын заналхийлэл

2022 оны 01 сарын 27

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн талаар сэтгүүлчид олон нийтэд цувралаар мэдээлж байгаа билээ.

БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгааг мөн мэдээллэсэн. Үүний хариуд Ё.Отгонбаяр нь өөрийн албан ёсны твиттер хуудсаараа сэтгүүлчийг ална гэж сүрдүүлсэн захидал илгээсэн тухай сэтгүүлч У.Оргилмаа дэлгээд байгаа билээ.

Уг захидалд “Миний амьдралыг алсан бол хариугаа авна, ална” гэсэн утга бүхий мэссэж илгээжээ.

Мэдээллийг тодруулбал, Ё.Отгонбаярын эхнэр Ш.Батнасангийн хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд найдваргүй зээлдэгчдийн жагсаалтыг үргэлжлүүлж байгаа аж. Хөгжлийн банкнаас зээл авсан цаг хугацаа, Ё.Отгонбаярын Ш.Батнасантай гэрлэсэн жилтэй давхцаж байгаа ч тэрээр уг зээлд нөлөөлөөгүй гэдгээ өөрийн цахим хуудсанд илэрхийлжээ. Гэвч хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Мондулаан трейд ХХК”-тай Ё.Отгонбаярын эхнэр, хадмууд тэр чигээрээ холбоотой аж.

Ташрамд дурдахад сайд асан Ё.Отгонбаярын экс эхнэр О.Эрдэнэсолонго их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2013 онд холбогдож, энэ хэрэг яасан нь мэдэгдэхгүй замхарсан. Харин үүний дараахан Ё.Отгонбаяр 27 жил ханилсан эхнэрээсээ салж, “Нүүдэлчин” группийн хүргэн болсон тухай хэвлэлүүд мэдээлж байв.

Дээрх баримт нотолгоог дэлгэсний дараа Ё.Отгонбаяр ийнхүү сэтгүүлчдийн амь насанд заналхийлжээ. Дээрх асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа, Н.Өнөрцэцэг, Ч.Лодойсамбуу, Г.Мөнхтуул, Ж.Мядагбадам, Н.Баасандамба, Ч.Доржбат нар өчигдөр мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн. Бид энэ хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг мишок биш. Ё.Отгонбаяр сайдаас өглөө уучлал гуйсан зурвас илгээсэн. Би уучлахгүй. Бид сайдын гэр бүл рүү дайраагүй. Гэр бүл нь энэ асуудалд өөрсдөө орсон. Авсан зээлээ төлж улсыг хохиролгүй болго” гэсэн бол Сэтгүүлч У.Оргилмаа “Ё.Отгонбаяр над руу ална гэж бичсэн.

Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй юм. Мөн энэ талаар эрүүгийн цагдаад хандсан. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэл дээр бид дугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна. Тэр хүний тухай ямар ч сөрөг зүйл бичээгүй байхдаа ийм заналхийлэлд өртөж байхад хариуцлага тооцох шаардлагатай” гэж хэллээ.

Сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө айлгах, заналхийлэх замаар хэвлэлийн эрх чөлөөг боомилох үйлдэл энэ мэтээр чимээгүй бугших вий. Энэ үйл явдал нь сэтгүүлчдийг эрхээ мэддэг байгаасай, хэвлэлийн эрх чөлөөгөө хамгаалдаг байгаасай, сэтгүүлчид дуу нэгтэй, амь нэгтэй байгаасай гэдэг харанга дохиог өгч байгаа юм.

  Хэвлэлийн эрх чөлөө нь зөвхөн сэтгүүлч бус олон нийтэд хамааралтай ойлголт юм. Хэвлэлийн эрх чөлөө байж ардчилал оршдог. Тиймээс дээрхтэй төстэй олон хэргүүд сэтгүүлчдийн амьд явах эрхээр хязгаарлагдаж хөшигний цаана гэмт үйлдэл нь цэцэглэж байгаа юм биш биз.

Төрийн эрх мэдэл нэг талдаа төвлөрөхөөр муу тал нь эрх мэдлээ хувьдаа завшиж улс орныг хоосруулах өгөөш болж байна. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаагаас  шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг байгаа гэдгийг ч дээрх сэтгүүлчид нотолж байв. Дахиад 500 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг нэртэй, устай нь дэлгэнэ гэдгээ ч мэдэгдэв. 

Энэ мэтчилэн тоо томшгүй их өр зээлийг ахан дүүс, амраг ханьдаа гувчуулж улс орноо үгүйрүүлэхийг юман чинээ бодохгүй яваа дарга нар, болон холбогдох хүмүүсийг яаралтай шалгах цаг иржээ. Үүний цаана шударга үнэнийг дэлгэдэг сэтгүүлчдийн амь насны асуудал яригдаж байгаа нь бүр ч айдас болгоомжлол төрүүлж байна.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.111.68.3) 2022 оны 01 сарын 27

энэ чавганц царайлчихаад хүн алах байх шүү хэлсэн үг ял өгөх байхдаа шүүхийг харж л сууя

0  |  0
зочин(66.181.188.191) 2022 оны 01 сарын 27

Ногоо Ундармаа би л хоцорчихгуй гэсэн аятай тэр орний нилээд хувийг эзлэж байна

0  |  0
Үл таалагч(192.82.78.95) 2022 оны 01 сарын 27

Бурууд нүд хурц сэтгүүлчдийн зориг шандсыг бахархахаас аргагүй. Жирийн иргэд бидний амьдрал, цалин тэтгэвэрээс өөр орлогогүй. Боломжтой нэг нь зээл авч аж ахуйгаа өөд нь татахыг хичээдэг. Гэтэл эрх мэдэлд дулдайсан нэг нь шуналдаа хөтлөгдөж хэд хэдэн тэрбумаар нь авч бусдыгаа сорьж залгиж бна. Үүнийгээ зах зээл гэнэ. Тэгээд авсан тэрбумаа буцааж төлдөггүй улсаа хохироодог хэсэг бүлэг бий болж байгаад уур минь хүрч бна.

1  |  0
Зочин(203.91.115.54) 2022 оны 01 сарын 27

18 тэрбум гэдэг чинь Монгол улсын нийт өрхийн цахилгааны энэ жил улсаас даахад гарах зардлын 1/3 нь болж байна шүү дээ. Тэгвэл Ман-н ердийн нэг хурган дарга төсвөөс ийм мөнгө аваад үрэгдүүлж байгаа юм чинь нийт дүнгээрээ бол эрх баригчид улсаас хэрхэн идэж ууж байдаг нь ойлгомжтой шив дээ. Энэ жишээгээр бол манай манлай ждүчин Содбаатар бол үндэстний баатар юм байна. Түүнд Эпота Анарвааных нь зээлсэн мөнгийг бараг бэлэглэчих ёстой байжээ.

1  |  0
ырравур (66.181.166.134) 2022 оны 01 сарын 27

Хөгжлийн банкны мөнгө бол Монгол Улсын гадаадаас зээлж авсан мөнгө. Зээлдэгчид энэ мөнгийг төлж чадахгүй бол татвар төлөгч та бидний улсын төсөвт оруулсан мөнгөнөөс төлнө. өөрөөр хэлбэл, цэцэрлэг сургууль барих, цалин тэтгэвэр нэмэх мөнгийг доллар болгоод гадаад улс руу шилжүүлнэ гэсэн үг. бидний амьдралын чанар муудна.

0  |  0
Иргэн(192.82.77.68) 2022 оны 01 сарын 27

Шүхэртийнхэн гэж бултаараа луйварчид юмуу.

2  |  0
Zochin(103.26.195.86) 2022 оны 01 сарын 27

Ene udaagiin Unuruugiin onilson sum ni baindaa buujee sain bna. Hamgiin gol ni Unuruu odoo iim medeelel olj avaad ajil hereg bolgohdoo shudraga l baival olnii demjleg huleehees gadna ajildaa jinhene ezen bolj uurgee bieluulj bgaa gesen ug. Unen zuvuu l sain oilgoj barimtlaarai. Yag unenii tuluu temtsej yavbal MANii esreg l yavna gesen ugdee?! Tegvel bugd demjine bolj zorigtoi bgaarai!

0  |  0
зочин(192.82.90.20) 2022 оны 01 сарын 27

балиар юмнуудыг бүгдийг дэлгэх хэрэгтэй шүү улс орныг сүйрүүлж биднийг өр төлбөр ядуугийн зовлонд оруулж ичихгүй улс орноор тэнэж жаргаж яваа балайнуудыг улс орон даяар мэдэх ёстой шүү сэтгүүлч нартаа маш их талархаж байна та нарыг алж чадахгүй аймхай юмнууд худлаа л шоу нууд

0  |  1
Top