10 жилийн өмнөхөөс 81 хувиар өссөн орон сууцны үнэ дараагийн арванд ч эрчмээ хадгалах төлөвтэй

2022 оны 01 сарын 27

Цар тахлын улмаас 2021 оны туршид амаргүй нөхцөл байдалд үйл ажиллагаа явуулсан эдийн засгийн гол салбарууд энэ онд ч сорилтуудтай тулгарсан хэвээрээ байгаа. Тухайлбал, эдийн засаг, нийгмийн салбарт стратегийн чухал ач холбогдолтой барилгын салбарын бодит үйлдвэрлэлд барилгын материалын нийлүүлэлтийн сааталтай холбоотойгоор он дамнан саад бэрхшээл тулгарч буй.

Үүнтэй зэрэгцэн Улаанбаатар хотод 14.8 хувь, улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн үнийн өсөлт ч барилгын салбарыг шат шатанд нь тойроогүй дайрч байна. Гэхдээ эдийн засгийн салбарыг том зургаар нь харвал сорилт, боломж хоёр дандаа зэрэгцэж байдаг жишиг энэ удаад ч тодорхой харагдаж буй юм.

Тухайлбал, инфляцын өсөлтөд хамгийн мэдрэмтгий салбар болох үл хөдлөх хөрөнгийн салбар, тэрдундаа орон сууцны үнийн түвшин болоод борлуулалтын өсөлтөөс харагдаж байна. Энгийн ойлгомжтойгоор тайлбарлахад,  үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэрэгцээ шаардлага хийгээд  боломж нөөц байгаа дээрээ худалдан авалтын шийдвэрээ эрт гаргах нь хамгийн оновчтой цаг үе бол одоо тохиож буй юм. Учир нь нэг сарын өмнө худалдан авсан орон сууцны үнэ нэг сарын дараа гэхэд зах зээл дээр өсөж буй бөгөөд тэр хэрээр тухайн орон сууны үнэ цэн нэмэгдэж байна гэсэн үг.

Түүнчлэн өнгөрсөн 2021 оны туршид орон сууцны үнэ тогтвортой өсөлттэй байсныг статистикууд харуулж байна. Орон сууцны үнийн индексийг харахад, 2020 оны аравдугаар сараас 2021 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд 15 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Нарийвчлан авч үзвэл, шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 12 хувь, хуучин орон сууцны үнийн жилийн өсөлт 35 хувь, нийт орон сууцны үнийн жилийн өсөлт 16 хувьтай гарсан байна. Цаашид орон сууцны үнэ буурах биш өсөх цикл нэгэнтээ үргэлжилж буйг судалгаанууд ч харуулж буй юм.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд байгаа хэдэн төгрөгөө банканд хадгалуулаад орхих нь оновчтой хөрөнгө оруулалт биш болоод буй. Өнгөрсөн оны аравдугаар сард банкуудын шинээр татсан төгрөгийн хадгаламжийн хүү өмнөх оны мөн үеэс 3.68 нэгж хувиар буурч 6.74 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Тэгэхээр хадгаламжийн хүү “уламжлалт” өндөр түвшнээсээ уруудан ийнхүү буурч тогтох төлөвтэй байгаа нь иргэд, худалдан авагчдыг хөрөнгө мөнгөө  илүү үнэ цэнтэй найдвартай зүйлд хөрөнгө оруулахад чиглүүлсэн нөхцөл байдал өнгөрсөн оны сүүлийн хагасад давамгайлсан билээ.

Тиймээс ч өнгөрсөн оны туршид иргэд койнд хөрөнгө оруулж, олсон ашгаа үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтаар баталгаажуулцгаасныг эдийн засагчид, судлаачид хэлж байгаа. Цаашид ч оруулсан хөрөнгийнхөө үнэ цэнийг бууруулахгүй байх найдвартай хэрэгсэл нь  үл хөдлөх хөрөнгө байна гэдэгтэй иргэд, худалдан авагчид санал нийлж байгаа нь анзаарагдаж буй.

Орон сууцны үнийн өсөлтөд 2021 онд нөлөөлсөн үндсэн хүчин зүйлсийн нэг нь ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн өсөлт болж байна.

Өнгөрсөн онд ипотекийн зээлд нэг их наяд орчим төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Нарийвчлан авч үзвэл, өнгөрсөн  оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар ипотекийн зээлд 925,7 тэрбум зээл олгосон байсан. Өмнөх жилүүдэд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгож байсан бол 2021  онд сард дунджаар 84.4 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байгаа юм.

Түүнчлэн 2021 оны эхний арван сарын эцсийн байдлаар Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 868.5 тэрбум төгрөгийн зээлийг 11.5 мянган өрхөд олгосон нь 2020 оны мөн үетэй харьцуулбал 2.3 дахин өссөн дүн байгаа юм. Ипотекийн зээлийн эрэлт цаашид ч тогтвортой өснө. Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлэх үүднээс ипотекийг бодлогоор дэмжих төрийн үүрэг ч улам нэмэгдэж байгааг дурдахад илүүдэхгүй биз ээ.

 

ГРАФИК-ЭХ СУРВАЛЖ:  "Тэнхлэг Зууч"



Ер нь бол нь манай улсын тухайд  үл хөдлөх хөрөнгийн төрөл бүрийн хөрөнгө оруулалтаас орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын ач холбогдол илүү давамгайлж байна. Сүүлийн судалгаанаас харахад, Улаанбаатар хотын төвийн зургаан  дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны III улиралд 2010 оны эцсийнхээс 81.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Өсөлтийн энэхүү эрчим ирэх арван жилд ч буурахгүй төлөв байдал давамгайлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
Зочин(202.21.107.109) 2022 оны 01 сарын 27

81 хувиар өссөөн... пөөх ийм их өссөн юм уу. Хүмүүс ипотекийн зээл аваад л байр аваад байхаар нөгөөдүүл нь үнээ өсгөөд л байдаг юм байх даа.

0  |  0
эээ(66.181.183.115) 2022 оны 01 сарын 27

харин ч өндөр үнэтэй байр авсан нөхдүүд шатна

0  |  0
Top