Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр гурван настай бяцхан хүүхэд 7 давхрын эвдэрхий лифтний хаалгаар унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тус хэрэг Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах "Хаан суудал" 86-р байранд болжээ. Аав, ээжтэйгээ дэлгүүр орчхоод гэрлүүгээ орж явсан бяцхан хүү томчуудын хайхрамжгүй байдал, эцэс төгсгөлгүй шуналын золиос болж харамсалтайгаар амь насаа алдлаа. Энэ хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ....
Биднийг 86-р байранд очих үед хүний хөдөлгөөн нам гүм байлаа. Хүүгийн унаж амиа алдсан 7 давхрын лифтний урд хамгаалалтын тууз татаж, зул өргөжээ.
Тус хэргийн талаар байрны оршин суугч болон СӨХ-ийн ТУЗ-ийн дарга нартай холбогдож тайлбар авлаа.
ОРШИН СУУГЧ: ЛИФТ ЗАСАХАД 45 САЯ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН ЮМ БАЙНА ЛЭЭ
СӨХ-өө ажил хийхгүй, лифт засахгүй удаан хугацааг өнгөрөөж байгааг хараад зүгээр сууж чадалгүй, өөрөө санаачлан байрныхаа оршин суугчдаас 30 мянган төгрөг цуглуулж лифт зассан гэх иргэнтэй холбогдлоо.
Тэрбээр энэ байрыг анх ашиглалтад ороход нь худалдан авчээ. Харин одоо тус байранд түүний хүүхдүүд амьдардаг аж. Эх сурвалжаас, өчигдөр болсон аймшигтай хэргийн талаар асуух төдийд л "Цэцэгээ авгайгаас болж ийм аймшигтай хэрэг боллоо" гэж бухимдангуй хэлж байв.
н.Цэцэгээ гэх эмэгтэй 86-р байрны СӨХ-ийн төлөөлөн удирдах зөвлөлд олон жил ажиллаж байгаа аж.
СӨХ нь ажлаа хийхгүй, байрны лифт зунаас хойш эвдэрхий байгаа учраас оршин суугчид хуралдаж, н.Жамьян гэх залууг СӨХ-ийн дарга болгох санал гаргажээ. Гэвч одоо СӨХ-ийн ТУЗ-д ажиллаж байгаа н.Цэцэгээ гэх эмэгтэй тамга тэмдгээ хүлээлгэж өгөхгүй байгаа гэнэ. Энэ талаар эх сурвалж хэлэхдээ "Байрны маань лифт ажиллахаа болиод удаж байна. н.Золбоо гэх залуу СӨХ-ийн ажилчин юм шиг байсан. Гэхдээ тэр залуугийн ард н.Цэцэгээ гээд тэтгэвэрт гарсан эмэгтэй байдаг юм шиг. Байрны ажил нэг л урагшилж өгөхгүй, лифт ч ажиллахгүй удсан болохоор манай байрны оршин суугчид хуралдаад н.Жамьян гээд залууг даргаар ажиллуулахаар санал нэгдсэн юм. Гэтэл энэ Цэцэгээ гээд эмэгтэй тамга тэмдгээ ч өгөхгүй, хэл ам хийгээд яваад байгаа.
Манай байрны лифтийг хүн зорчих боломжгүй гээд өнгөрсөн жил актласан. Түүнээс хойш оршин суугчид лифт засуулах гэж олон удаа санал хэлж, гомдол гаргаж байсан. Уг нь лифтийг засах ажилд 45 сая төгрөгийг төсөвлөсөн юм байна лээ. Одоо юу болж байгааг нь мэдэх юм алга. Энэ урагшгүй ажил, өөрийн ашиг сонирхлоо бодсон томчуудын балгаар аймшигтай хэрэг боллоо" гэлээ.
СӨХ: ЛИФТ ЗАСАХ ГЭЭД ГАДУУР АЖИЛТАЙ ЯВЖ БАЙНА
Оршин суугчаас авсан мэдээллийн дагуу 86-р байрны СӨХ-тэй холбогдож хэргийн талаар болон СӨХ-ийн үйл ажиллагааны талаар тодруулах гэсэн боловч тайлбар өгөх хүн олдсонгүй.
Утсаар тодруулахад "Өчигдөр болсон хэрэгтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагад өгөх мэдээллээ бүгдийг нь өгсөн. Одоо лифтэндээ засвар хийх гээд гадуур ажилтай явж байна.
Тамга тэмдгээ өгөхгүй байгаа гэсэн асуудал байхгүй. Би энэ байрыг өнгөтэй өөдтэй явуулахын тулд бүхий л чадлаараа зүтгэж байгаа хүн. Байрны оршин суугчид юугаа мэдхэв дээ, муу архичид солиорч байгаа юм" гэж хэлээд утсаа салгав.
Уг нь хэрэг явдал болсны дараа хариуцлага хүлээх хэн нэгнийг хайх биш, хэрэг болохоос өмнө болгоомжилж, эрсдэлийг тооцоолж, ажлаа хариуцлагатай сэтгэлтэй хийдэг баймаар. Томчуудын эцэс төгсгөлгүй шунал, хариуцлагагүй байдлаас болж аав, ээжтэйгээ жаргалтай гэгч нь инээж явсан гуравхан настай бацхан үр харамсалтайгаар хорвоог орхилоо.
Сэтгэгдэл ( 21 )
Мэргэжлийн хяналт гэж яг юугаа хянадаг байгууллага вэ.Хүлээж авахдаа хянадаггүй чанаргүй баахан байрнууд, тэгээд явцын дунд бас хянахгүй битүү эвдрэл, гэмтэл.Тэгсэн хэрнээ жирийн иргэн зүгээр хэвийн боов зарсны төлөө үхэх гээд байдаг биздээ.Иргэн боов зарахад хэн ч үхэхгүй.Харин орон сууц дутуу хүлээж авбал хүн үхэж байна, байранд маш их нэмэлт засвар айл өрхүүдээс гарч байна, ус алдаж байна, тоглоомын талбайд нь хүүхэд үхэж, гэмтэж байна.Гэртээ паарнаас нь ус алдаад тогонд хүртэл хүүхэд цохиулж үхсэн дээ.Бурхан минь энэ байгууллагыг яах ёстой юм бол.Төрөөс гуйгаад нэмэргүй юм бурхнаас гуйх у
uuchure zolis bolgoj huni ed horongo der grgal durtai uede ebdelj suitgeel.hajdag.ene tolod tolboro tolodh gejina.ene chin ih unetei.
uuchure zolios gatgajigan bailgui dee.uuchure chini ed horongo der ebdelj suitgej gargaal oror yuch hihgui lamah gej.
эзэнгүй төрийн эмгэнэл гэж
СӨХ- лифтны компанитай техникийн аюулгүй ажиллагааг хариуцсан гэрээтэй ажиллаж сар бүр төлбөр төлж явдаг. оршин суугчид өөрсдөө зорчдог ч төлбөрөө өгөхгүй бол ямар мөнгөөр сэлбэг авч засвар үйлчилгээгээ хийх вэ цөөхөн хэдэн төлбөр төлөгчдийнхөө мөнгөөр парзитлаж шимж амьдардаг ухамсаргүй иргэд олширсон баастай цаастай хогоо орцоор дүүрэн хаяна, өтгөн шингэнээ орцондоо гаргана нийгэмшээгүй оркууд олширсон. мөнгөө төлж байж чанартай үйлчилгээ нэхэх хэрэгтэй. эвдэрсэн актаа авсан бол сөх хаалт анхааруулгаа сайн хийх ёстой мөн бага насны хүүхдээ авч яваа эцэг эх ч хариуцлагтай байх үүрэгтэй
suh mash ix mungu iddeg suhiig bolix xeregtei xuuhcnaar n oron suutsnii kontopt ugux xeregtei
MINII MASHINAA TAVIDAG BAISAN BAIRNI DOORH GARAJIND L LAV 1 CH MANAACH NTR GESEN YUM BAIHGUI TER BAITUGAI CAMERCH BAIHGUI,MASH TSEVERHEN TEGEEL ZUV ZUGEER BAIJIL BAIDIN,BUTEN 2 JIL MASHINAA TAVILAA ANHNI UDUR SHIGEEL YAG TER CHIGEEREE TSEV TSEVERHEN BAIH YUM TER GARAJ,MEDEEJ SOYOLTOI ORON BOLOHOOR TER BIZ.
ENE SUH GEDEG HACHIN YUM ZUVHUN MONGOLD L BAIDAG BAIH,BUSAD OROND L LAV IIM YUM OGT HARJ BAIGAAGUI,ORTSNIHON AIL BOLGON EELJ EELJEEREE DAVHARAA ARCHAAD UGAACHIH NI, UGAASAA SOYOLTOI BOLOVSON GAZAR ZAVAARAAD SUID BOLOOD BAIH CH YUM BAIHGUI,ZARIM NI GANTS 1 HUVIIN TSEVERLEGEENII KOMPANITAI GEREETEI CH YUMUU 2,3 HONOGT 1 UDAA IRJ TSEVERLEGEE HIIDEG YUM BILEE,GARAJ ENE TERT NI MANAACH NTR YAMARCH HUNGUI BUGD AUTOMAT YUM BOLHOOR 1 CH HUN BAIDAGGUI,MINII MASHINAA TAVIDAG BAISAN BAIRNI DOORH GARAJIND L LAV 1 CH MANAAJ NTR GESEN YUM BAIHGUI TER BAITUGAI CAMERCH BAIHGUI,MASH TSEVERHEN TEGEEL ZUV ZUGEER
soh , barilgiin company 2t hoyuland ni hariutslaga toots zgr ongorooj ysn ch bolohgui heregtei bol ter shorond yni yvuul
Энэ Экогийн Нямдаваагийн нисцэн нисцэн нэртэй мөртлөө дэлбэрцэн байрнуудад шалгалт явуулах хэрэгтэй. Анхнаасаа ямар ч судалгаагүй, нэг дор хэт олон айл шавааруулж зөвхөн ашгаа бодохоос оршин суугчдын тав тух, орон байрны чанарт огт анхаараагүй байдаг.
Бүүр нэг дол цохисон, хэнэггүй ар өврийн хаалганы авгай нарыг СӨХ д шингээдэг ээ болимоор юмаа.
Сөх нь лифтны ХХКтай хамтран ажиллаж,өр төлбөргүй,аюулгүй байдлыг хангаж байх үүрэгтэй.эвдэрхий л бол шууд зогсоох хэрэгтэй.оршин суугчид явган хэдэн сар ч явсан яахав дээ.гол нь эрсдэлгүй л байх ёстой.мэдсээр байж эвдэрхий техникээр үйлчүүлнэ гэж юу байсийн
Лифтыг аюулгүй ажиллагааг хариуцсан лифтны компани бгаа.тэр компани шууд зогсоох ёстой.сөх нь лифтны компанитай гэрээ хийж,сар бүр үзлэг,засварын мөнгө төлөх ёстой.МХГ лифтны газрын хариуцлагаггүй ажил үйлдийг таслан зогсоо.лифтны ХХК.ууд сар бүр мөнгө авдаг бж ,хариуцлага хүлээх хэрэгтэй.
Suh.n dargad hariutslaga tootsoh heregtei.Tefj bj Suh.n darga nar yum bodogduulna
Энэ яалт чгүй СӨХ-ийн хариуцлагагүйн асуудал. Үүнд СӨХ буруутай. СӨХ бол оршин суугчдын СӨХ-д төлсөн мөнгөөр өөрсдийгөө цалинжуулаад суудаг, хийсэн тодорхой ажилгүй, хогоо ачуулсан нэртэй бдаг. СӨХ нь оршин суугаа байрны бүрэн бүтэн байдал, дотно гаднах цэвэрлэгээ үйлчилгээ, лифт, гэрэлтүүлэг ... гээд эзэн мэт ханддаг нэгэн байхад зарим нь хайхрамжгүй бдаг. Аль ч СӨХ хариуцлагатай байх шаардлагатай.
СӨХ-ийн төлбөрөө төлдөггүй паразитууд бас буруутай.
Хөөрхий бяцхан хүүд гүнээ эмгэнэе Ум маани бад мэ хум
Энэ байрыг өнгөтэй өөдтэй авч явах гэж зүтгэж байсан бол өнөөдөр байрны бүх лифт нь эвдэрхий биш байх байсан биз. Нас биенд хүрсэн хүн лифтрүү унасан бол согтуу байсан учраа унасан гэж ярих авгай байж, бүхэл бү эн хүний амь эвдэрхий лифтгнээс болоод эндсэн байхад яаж ийм ам бардам дуугарч чаддаг юм бол оо, ямар гээчийн хүн чанар гээч вэ
СӨХ-н дарга гэж хариуцлагагүй авгай энэ шатны хөндийд унаж үхээсэй
Балиар авгай ажлаа хийж чадахгүй бол зайлаач, хүнд гай болж байхаар үхээч Цэцгээ шулмасаа. Гай вэ
СӨХ ийг орон сууцны харъяанд шилжүүлбэл хуримтлал үүснэ \n\n