Баянхонгор аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, зөвлөлийн гишүүдэд аймгийн гамшгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Зөвлөлийн гишүүд 2022-2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, 21 ажлыг хэрэгжүүлэхээр баталсан юм.
Тус хуралдаанаар эрсдэлийг бууруулах зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, үндсэн чиглэл мөн тус аймгийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний үр дүнгийн талаар мэдээллийг танилцууллаа.
Эх сурвалж: Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )