АНУ-ын Агаарын цэргийн хүчний зургаан “F-15E Strike Eagle” сөнөөгч онгоц Эстонд очжээ.
АНУ эдгээр сөнөөгч онгоцыг Балтийн тэнгисийн орнуудын агаарын орон зайг хамгаалах ажиллагааг дэмжин илгээсэн байна.
Эстоны Жанжин штабын хэвлэлийн албанаас мэдээлснээр “F-15E Strike Eagle” сөнөөгч онгоцнууд Astute Protector сургуулилтын хүрээнд Эмари агаарын баазад газарджээ.
АНУ-ын зургаан сөнөөгч онгоц Бельгийн “F-16” онгоцнуудын хамтаар үүрэг гүйцэтгэх юм.
Сэтгэгдэл ( 0 )