Мэдээллийн сайтуудын дунд “News-15” спортын наадам зохион байгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

NEWS агентлагийн эрхлэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт нь 2007 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл тасралтгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулсаар 15 жилийн ойтойгоо энэ жил золгож байна. 

Тэгвэл тус сайтын хамт олон 15 жилийн ойн хүрээнд шинэ, шинэлэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Тодруулбал, тэд 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбартаа чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цахим мэдээллийн сайтуудынхаа дунд “News-15” спортын наадмыг 2022 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 

Тиймээс мэдээлллийн сайтуудыг ойн арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж оролцохыг уриалан, хүсч байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top