Гал түймрээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галлагаанаас үүдэлтэй болзошгүй гал түймрийн аюул, хүүхдийг болзошгүй аюул ослоос хамгаалах мэдээлэл, сурталчилгааг иргэдэд хүргэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас 9 дүүрэгт гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, хэлтэс, хороодын Засаг дарга, түүний ажлын алба, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер техникийн ажилтан нар хамтран гүйцэтгэж байгаа юм.

Хяналт шалгалтаар цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах талаар зөвлөмж, анхааруулга өгч ажиллаж байна.

 Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top