Шинжлэх ухааны Академи “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв”-ийн захирал Б.Батхүү нар өнөөдөр үзэглэсэн юм.
ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон Судалгаа, хөгжлийн төвийн эрдмийн хамт олон, тэдний материаллаг баазад түшиглэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмжөөр хангах, мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус санамж бичгийн зорилго оршиж байгаа юм.
Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр ажиллахаар тусгажээ. Үүнд:
ХХААХҮЯ-ны дэргэдэх “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” нь салбарын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэг бүхий зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи
Сэтгэгдэл ( 0 )