Баянгол дүүргийн 18-р хороонд байрлах 86-р байрны цахилгаан шатны хонгил руу гурван настай хүүхэд унаж, амиа алдсан талаар харамсалтай мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан “Улаанбаатар лифт” ОНӨААТҮГ-аас цахилгаан шатны техник хангамжийн талаар тайлбар хүргэлээ.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
“Улаанбаатар лифт” ОНӨААТҮГийн дарга Д.Ган-Эрдэнэ “Манай байгууллагын үндсэн чиглэл бол нийслэлийн болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилгын цахилгаан шатанд хяналт тавьдаг. Мөн аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулсны үндсэн цахилгаан шатных нь засвар үйлчилгээ техникийг хариуцаж ажилладаг.
Өчигдөр бага насны хүүхэд унаж амиа алдсан 86-р байрны СӨХ-тэй гэрээ байхгүй учраас хяналт тавьж ажилладаггүй байсан. Орон сууцны дундын өмчлөлийн тухай хуульд тухайн цахилгаан шатыг ашиглагч байгууллага нь эвдрэл гэмтлийг хариуцна гэж заасан байдаг.
Нийслэлд 7000 гаруй цахилгаан шат байдаг. Тус цахилгаан шатнаас ашиглалтын хугацаа дуусаж шаардлага хангахгүй байгаа 134 лифт байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Эко констракшн барьсан байр
MEREGJLIIN HYNALT HAANA BAINA BE
Лифтний компанитай гэрээ хийгээд ,эвдэрч хэмхэрсэн лифтээ засуулаад СӨХ ийн мөнгөнөөс зулгаахад яадаг юм бэ дээ. СӨХ д ажил хэрэгч ,зүтгэл сэтгэл сайтай хүн ажиллуулах хэрэгтэй л дээ.
Хн,ёстой нээрээ ,СӨХ-н эгчтэйгээ хамт 1худагруу марш болж дээ,