Балин бол тусгай УРЛАГИЙН БҮТЭЭЛ

2022 оны 01 сарын 27

Бусдад Туслахуй Анагаах Ухааны "МАНБА ДАЦАН" хийдийн лам, хуврагууд өнөөдөр /2022.01.27/ ЖИЛИЙН БАЛИН АДИСЛАГАА хийлээ.


-Хүмүүс балинг зөвхөн муу зүйлийг буцаах хариулах зорилгоор нь мэдээд байдаг. Гэтэл балин тахил нь олон төрөл байхаас гадна маш их ур чадвар шаарддаг, сайхан чимэглэлтэй, урлагийн бүтээл гэж хэлж болохоор зүйл байна. Үүнд та бүхэн яаж суралцсан бэ?

-Балин хийх урлал нь бурханы шашны их таван ухааны урлахуйн ухаанд хамаарагддаг. Тиймээс ч их ур шаардагддаг, тусгай урлаг гэж хэлж болно. Тахилч лам нар балин тахилыг байнга хийдэг учраас мэргэшсэн байдаг. Тахилч ламын үүрэг хийд орондоо байгаа балин тахилыг бэлдэхээс гадна зул хүж, сан утлага, ламын хэрэглэл бэлдэх гээд хуралд юу хэрэгтэй байгааг зохицуулдаг гол хүн. Балин тахил үйлдэх, сурах нь лам хүний заавал эзэмшсэн байх чадваруудын нэг. Яагаад гэвэл лам хүн болгон уншлага уншдаг, бурхандаа өргөл өргөдөг, тахидаг, баясгадаг. Тиймээс лам нар анхлан шавь болохдоо эхлээд тахилч нарын хийж байгаа балин тахилыг харах, сурах, туслах зорилготойгоор оролцож, яваандаа хийж сурсан байдаг. Сүм хийдийн лам нар ээлжилж тахилч лам хийдэг.

-Балин тахилын хэлбэр, өнгө, чимэг нь ямар учиртай вэ?

-Балин хийх горим нь өөрийн гэсэн ёс, номтой. Судар номонд энэ бурханы балин ийм хэлбэртэй, өнгөтэй, нөхөд сэлт нь ийм хэлбэртэй, өнгөтэй, чимэгтэй байна гээд зарлигласан байдаг. Түүний зан үйлийнх нь дагуу балин тахилыг урладаг. Бурхан, сахиус, чойжинсрүнма бүгдэд тус тусын өөрт нь зориулсан балин тахилыг хийнэ. Тухайлбал, Манла бурханы балин цагаан өнгөтэй, харин сахиусных улаан өнгөтэй гэх мэтчилэн өөр өөр байдаг.

-Жилийн балин адислах хурлыг сүсэгтэн олон хэрхэн даган баясвал зохистой вэ?

-Сүсэгтнүүд энэ хурлыг даган баясаж, өөрсдийн хийсэн балин тахилаа авчирч аравнайлуулан адислуулж болно. Мөн гэртээ балин өргөхгүй байлаа ч сүм орон хийд жилийнхээ балинг хийгээд өргөж байхтай зэрэгцүүлэн сүсэгтэн олон өөрийн орон гэрээс идээ будаа, амттан шимттэнийхээ дээжийг авчирч, балинд дагалдуулан тавьж болдог. Энэ нь бурханд өөрийнхөө өмнөөс балин өргөж байгаа гэсэн утгатай юм. Үүнийг нэмэлт гэдэг. Хүмүүс тэр болгон гэртээ балин тахил тавиад байх бололцоо байдаггүй учраас жилдээ нэг удаа балин адислах өдөр хүрч ирээд балин тахилын нэмэлт өргөж байвал сайн. Нэмэлт нь гэрээсээ авчирсан идээ будааны дээж чихэр жимс, үзэм, амттай шимтэй юу ч байж болно .Хийд бүр өөрсдийн шүтээн бурхан, сахиусын балинг хийнэ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 27

jaaxan xuuxduud shig odoo xen ch xuurtagdaxgyi dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 27

jaaxan xuuxduud shig odoo xen ch xuurtagdaxgyi dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 27

jaaxan xuuxduud shig odoo xen ch xuurtagdaxgyi dee

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 01 сарын 27

jaaxan xuuxduud shig odoo xen ch xuurtagdaxgyi dee

0  |  0
(192.82.76.249) 2022 оны 01 сарын 27

tegeed eniigee hog deer avaachaad urgul murgul geed hayachihdag gej baigaa

0  |  0
mangar(192.82.76.249) 2022 оны 01 сарын 27

tsetserlegiin huuhed ayatai

0  |  0
Top