"Амгалан" станцад гэмтэл гарч, БЗД-ийн айл өрхүүд халаалтгүй боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

"Амгалан" дулааны станцад гэмтэл гарсны улмаас тухайн станцаас халаалт, халуун ус авдаг айл өрхүүд 22:00 цаг орчмоос эхлэн халаалтгүй боллоо. Гэмтлийг засварлаж дуусах хугацаа тодорхойгүй байгааг албаныхан мэдэгдээд байна. 

"Амгалан' дулааны станц нь Баянзүрх дүүргийн 13-р хорооллоос эхлэлтэй зүүн зүгийн айл өрхүүдийг халаалт, халуун усаар хангадаг.

Гэмтлийн талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн эх сурвалжаас тодруулахад "Амгалан дулааны станцын үйл ажиллагаанд саатал гарсан. Хаана, ямар гэмтэл гарсныг тогтоохоор шуурхай багууд ажиллаж байна. Одоогийн байдлаар засварлаж дуусах хугацаа тодорхойгүй байгаа. Гэмтлийг тодорхойлоод, эргэн мэдээлэх болно" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top