"Омикрон"-ы үед нас баралтын түвшин 10 дахин бага байна

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний "Омикрон" хувилбарын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ (2022.01.28)


Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Омикрон" хувилбарын тандалт, судалгааны үр дүнг танилцууллаа. 

Тэрбээр "Тархалтыг илэрхийлдэг гол индикатор бол PCR шинжилгээ, түүнд илрэх эерэг хувь байдаг. Оны өмнө PCR-аар илрэх хувь 4-5 байсан. Тэгвэл долоо, долоо хоногоор нэмэгдсээр энэ үзүүлэлт энэ долоо хоногт 30 хувьд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, 6 дахин нэмэгдсэн гэсэн үг. Өмнөх "Дельта" хувилбарын давлагааны хамгийн оргил үед PCR шинжилгээний эерэг илрэх хувь 33 хувьд хүрч байсан.

"Омикрон" хувилбар давлагаалж буй коронавирусний дөрөвдүгээр давлагааны үед эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд үйлчлүүлэгчийн хувь 0,7-0,8 хувийн хооронд байна.

"Дельта" хувилбарын давлагааны оргил үед эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд үйлчлүүлэгчийн индекс 2.2-2.3 хувь байсан. Хоёр дахь давлагаа буюу "Альфа" хувилбарын үед 2.7-2.8 хувь байсан. Үүнээс харахад "Омикрон"-ы давлагааг "Альфа" болон "Дельта"-гийн давлагаатай харьцуулахад эрчимт эмчилгээний заалттай нэн хүнд хүний тоо бол 2.5-3.5 дахин бага байна гэж хэлж болохоор байна.

Нас баралтын индексийг CFR үзүүлэлтээр тооцоолдог. Энэ үзүүлэлт манай улсын хувьд 0.3 хувиас хэтрэхгүй байх ёстой. "Альфа" болон "Дельта" давлагааны үед хамгийн ихдээ 0.5 хувь хүрч байсан.

Тэгвэл "Омикрон" давлагааны үед дундаар 0.04 гэсэн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл, өмнөх давлагаануудаас 10 дахин бага байгаа гэсэн үзүүлэлттэй байна" гэлээ.


ШУУД ҮЗЭХ
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top