XVII жарны Буян үйлдэгч хэмээх Усан бар жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга асан, бэлтгэл хурандаа С.Залуухүү “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор шагнууллаа.
Шагналыг өнөөдөр /2022.01.28./ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
Бэлтгэл хурандааа С.Залуухүү нь Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан аравдах гавьяат болж байна.
Мөн Япон улсаас 2 төсөл, Хятад , Беларусь, Австри, Польш, Франц улсуудаас нийт 7 төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн нэн шаардлагатай алслагдсан дүүрэг, аймгийн сумдад шинээр 18 Гал унтраах, аврах анги байгуулж Онцгой байдлын албаны хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох, материаллаг баазыг нь бэхжүүлэх, боловсон хүчнийг нь сургаж бэлтгэх, хөгжүүлэх, Онцгой байдлын байгууллагаас хүн амд үзүүлэх авран хамгаалах үйлчилгээг стандарт шаардлагад нийцүүлэн бие бүрэлдэхүүнийг нь өргөжүүлэн ард иргэдэд үзүүлэх авран хамгаалах үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлж, ард иргэдийн амь нас, аж ахуйн нэгж байгууллагын өмч хөрөнгийг гамшиг ослоос хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Сэтгэгдэл ( 1 )
Залуу хүүдээ баяр хүргэе.