“Бизнес өрөг-Эргэлт хийх боломж” номын нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 28

2014 оноос үзэгчдэд хүрч, 100 гаруй бизнес  эрхлэгчтэй ярилцсан “БИЗНЕС ӨРӨГ” нэвтрүүлгийн 30 зочны эргэлтийн цэг болсон түүхүүдийг эмхтгэсэн “Бизнес өрөг –Эргэлт хийх боломж”  номын нээлт энэ сарын 26-нд боллоо.  

“Бизнес өрөг” нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Болорчимэг энэхүү номоороо бизнес эрхлэгчдийн алдаа оноо, хэрхэн хөдөлмөрлөж, унаж, босож, шантрахгүйгээр урагшилсан нь өнөөдрийн амжилтыг нь бүтээж, нийгэмдээ үнэлж баршгүй үнэ цэнийг бий болгож байгааг  хүргэснээрээ онцлог. 

Номд орсон 30 зочин нээлтэд хүрэлцэн ирж санал бодлоо хуваалцсан. Мөн нээлтийн үеэр салбар салбарын зочид оролцсон хоёр  хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top