СБД: Цахим үйлчилгээний талаар мэдээлэл өгөх сургалт зохион байгуулав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 29
 
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газартай хамтран сургалт зохион байгуулав.
 
Энэ удаагийн сургалтаар нийслэлийн Засаг даргын 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” болон А/987 дугаар захирамжийн хүрээнд “Онлайн бизнес төв” платформын Үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудын бүртгэлжүүлэлтийг сайжруулах талаар мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өглөө.
 
Сургалтад дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, дүүрэг дэх Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтсийн байцаагч нар болон хороодын Засаг дарга, зохион байгуулагчид хамрагдлаа.
 
Иргэн, ААНБ-ууд нийслэлийн /https://service.ulaanbaatar.mn/ нэгдсэн мэдээ мэдээллийн цахим порталыг ашиглан үйлчилгээ эрхлэх бүртгэл цэсийг сонгон хүсэлтээ илгээж, бүртгүүлэх юм.
Тус системийг нэвтрүүлж эхэлснээс хойш нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 14150 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэхээс одоогийн байдлаар 13830 нь бүртгүүлжээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
Top