Өмнөговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдаж, 2021 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.
Тус зөвлөл нь 2021 онд 4 бүлгийн 16 заалт бүхий ажлыг 87,9 хувьтай биелүүлсэн байна. Тухайлбал, сургуулийн дотор болон гадна орчинд хүүхэд, багачуудад тохиолдож болох эрсдэлүүдийг аюулын зураглалаар тодорхойлон түүнээс хэрхэн сэргийлэх талаар төлөвлөгөө гаргаж, коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг 5 удаа хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийсэн.
Түүнчлэн сумдын сайн дурын хэсгийн гишүүд малчин өрхүүдэд “Бэлэн бай” багцаар сургалт зохион байгуулж, цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утсаар хүлээн авах талаарх мэдээлэл өгч гарын авлага материал 30000 гаруй ширхэгийг бэлтгэн тараасан зэрэг төлөвлөгөөт ажлууд хийгдсэн байна.
Хурлын үеэр зөвлөлийн гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдуудад сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэд рүү чиглэсэн мэдээ мэдээлэл, баннер, шторк бэлтгэх, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал гаргах, салбар дундын харилцан ажиллагааг сайжруулахад талаар 2022 онд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )